БНХАУ-ын алдарт зохиолч Жан Руны зохиолоор Францын найруулагч Жан Жак Анно "Wolf Totem" киног бүтээсэн бөгөөд монгол жүжигчний тоглож, монголчуудын ахуйг харуулсан, дэлхийн зэрэглэл өндөртэй кино гэдгээрээ олон нийтийн сонирхлыг ихээхэн татаж байгаа юм.
"Wolf Totem" уран сайхны кино БНХАУ-д энэ сарын 19-нд, харин 25-нд Францад нээлтээ хийсэнээсээ хойш гаргасан зардлынхаа ихэнх хувийг эргүүлж олж чадсан байна. Тэгвэл уг кино өнөөдөр Тэнгис кино театрт албан ёсоор нээлтээ хийснээр монголын үзэгчид энэхүү киног үзэж сонирхох боломжтой болж байгаа юм.