m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 01:47
94
УИХ-ын дарга хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов

УИХ-ын дарга З.Энхболд Япон, Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзсаны дараа тус нийгэмлэгүүдээс зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон байна. 

 Хүндэтгэлийн арга хэмжээнд Япон, Монголын найрамдлын үйл ажиллагаа явуулдаг Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын Япон-Монголын найрамдлын бүлэг, Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын Япон-Монголын найрамдлын бүлэг, Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэг, Япон, Монголын нийгэмлэг, Япон, Монголын эмэгтэйчүүдийн соёлын харилцааны "Солонго" нийгэмлэг, Япон, Монголын эдийн засгийн хороодын удирдлагууд байлцжээ. 

Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд С.Хүрэлбаатар болон албаны бусад хүмүүс байлцав.