m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 01:50
33
Сэлэмчид Абу-Дабиг зорилоо

Монголын туялзуур сэлэмний холбооны өсвөрийн шигшээ багийн тамирчид Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотноо хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 9-ний хооронд болох Азийн өсвөр (U17), залуучуудын (U20) аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор хүлгийн жолоо заллаа. Тус тэмцээнд 38 улсын 1000 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсаас МТСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн С.Дэмчигээр ахлуулсан баг оролцох юм. Багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Д.Ганбаатар, Александр Ровнягин, тамирчин Э.Нямлхагва (улсын залуучуудын хошой аварга), Э.Бат-Эрдэнэ (Өсвөрийн улсын аварга, Т.Анарсайхан (Өсвөрийн улсын аварга, Гуанжоугийн олон улсын тэмцээний хүрэл медальт), Э.Энхтулга (Гуанжоугийн олон улсын тэмцээний мөнгөн медальт), Б.Амарболд (Азийн хүүхдийн наадмын шилдэг 16) нар багтжээ.