m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 02:09
231
"Аав" уран сайхны кино нээлтээ хийнэ

Эцэг хүн уужуу ухаан, тэнүүн хайраар амьдралыг хэрхэн туулж, охиныхоо жаргал зовлонг хуваалцаж байгааг өгүүлэх "Аав" хэмээх кино удахгүй нээлтээ хийх гэнэ. Драмын театрын авьслаг уран бүтээлч соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нарын хамтран найруулсан дэлгэцийн анхны бүтээл ирэх гуравдугаар сарын 6-нд нээлтээ хийхээр зэхэж байна. 

Охиныхоо жаргал зовлонг хуваалцаж байгааг өгүүлэх "Аав" хэмээх кино удахгүй нээлтээ хийнэ

Тус киноны дүрүүдэд СТА Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр, Б.Мөнхдэлгэр, Л.Эрдэнэ-Очир, Ардын жүжигчин С.Сарантуяа, гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий нарын уран бүтээлчид тоглосон байна.  Уран бүтээлчдийн тэр бүр хөндөөд байдаггүй энэхүү бүтээлээр тэд аав хүний хайр гэгч ямар үнэ цэнэтэй зүйл гэдгийг харуулахыг зорьсон байна. “Аав” уран сайхны киноны гүйцэтгэлийн ажлыг монголын кино урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг үлдээж яваа “Black Zebra” студийн хамт олон ажилласан юм. Харин дууг нь дуучин С.Наран жүжигчин Ц.Цэрэнболд нар хамтран дуулжээ.