m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 02:22
64
Австрид сургуулийн автобус шатжээ

Австрийн Гавейнстал хотын хойд хэсгийн хурдны замаар явж байсан сургуулийн автобусанд гал гарч шатжээ. Энэ явдал өчигдөр орон нутгийн цагаар өглөөний 9 цаг 30 минутанд болсон бөгөөд 10 орчим насны 51 хүүхэдтэй тус автобус Венн хотын цанын бааз уруу явж байжээ.  

Гэнэт утаа үнэртэж эхэлснийг хүүхдүүд анзааран багшдаа хэлснээр жолооч автобусыг  замын хажууд зогсоож хүүхдүүдийг яаралтай гаргасан байна.  Гал хөдөлгүүрийн гэмтлээс гарсан гэж гал сөнөөгчид дүгнэжээ.