m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 02:52
83
Архангай аймагт газан клонк ашиглалтанд орлоо

Архангай аймгийн Цэцэрлэг хотод хийн шингэрүүлсэн түлш буюу ГАЗ-ын клонк ашиглалтанд орж орон нутгийн иргэдэд ахуйн хэрэглээний болон автомашины газаар үйлчилж эхэллээ.
Аймгийн удирдлагууд "Дашваанжил" компанид хүсэлт тавьсан байна. 

Орон нутгийн болоод Цэцэрлэг хотоор дайран өнгөрөх Хөвсгөл, Завхан, Увс аймгууд руу зорчих автомашинууд уг газраас хотын үнээр хийн түлшээ авах боломж бүрдэж байгаа юм.
Тодруулбал 1 литр хийн шингэрүүлсэн түлш 1320 төгрөгийн үнэтэй байгаа бол ахуйн хэрэглээний газ 3000 төгрөгөөр худалдаалагдах ажээ.

 Цэцэрлэг хотод хийн шингэрүүлсэн түлш буюу ГАЗ-ын клонк ашиглалтанд оров


Архангай аймаг “Ногоон хөгжлийн загвар аймаг” болох зорилтоо Монгол улсын Засгийн газарт уламжилж улмаар Ногоон хөгжлийн таван аймгийн нэг болж хөтөлбөрөө боловсруулсан. Энэ хүрээнд байгальд ээлтэй технологийн дэвшлүүдийг орон нутагтаа хэрэгжүүлж, дэмжин ажиллах бодлого баримталж байна. 
Хийн шингэрүүлсэн түлшний клонк болон ахуй хэрэглээний газ борлуулдаг газартай болсноор цаашид эмнэлэг, цагдаа, такси үйлчилгээний машинуудыг газын машин болгох ажлууд шат дараатай хийгдэх аж.