m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 02:53
50
Хакүхо гүрийж, япончууд өөлсөөр л

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэн, эх орондоо сар шинээ тэмдэглэчихээд Японд буцаж очсон Хакүхо их аваргын хувиар хэд хэдэн уулзалт, албан ёсны үйл ажиллагаанд оролцжээ. Тэрбээр Японд очоод удаагүй байхдаа шүүгчдийн талаар хэлсэн үгнийхээ талаар анх удаа хэвлэлд тайлбар өгчээ. Тэгэхдээ олонхийн хүсч байсан шиг ямар нэгэн уучлалт гуйсангүй “Тэр бол тухайн үед миний толгойд орж ирсэн бодол” хэмээн ярьсан аж.

Мэдээж энэ үг япончуудад таалагдсангүй. Хэвлэлийнхэн урьдын адил түүний үйл хөдлөл, алхам бүрийг нь анхааралтай ажиглаж, өө хайсаар. Хамгийн сүүлд гэхэд л бэлтгэлийн үеэр “Хооү” хэмээн хүч оруулах авиа гаргаж байсан маэгашира Котоюүкиг “Ямар нохой биш дээ, ингэж дуугарахаа боль” хэмээн зандарсан тухай мэдээлж, ёкозүнагийн ааш авир өөрчлөгдөж байна хэмээн бичсэн байна.