m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 03:06
47
Хөлбөмбөгийн холбооны хурал болж байна

Монголын хөлбөмбөгийн холбооны IV их хурал өнөөдөр болж байна. “Corporate” зочид буудалд болж буй тус хуралд 21 аймаг, нийслэл дүүрэг, клубүүдээс сонгогдсон 52 төлөөлөгч оролцож байгаа аж. Хачирхалтай нь Хөлбөмбөгийн холбоо хурлаа, сонгуулиа сэтгүүлчдэд хаалттайгаар хийж байгаа бөгөөд цөөн тооны телевизийг л хурлын танхимдаа нэвтрүүлжээ. Дашрамд сонирхуулахад МХБХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар нар өрсөлдөж байгаа билээ.