m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 03:16
48
Ам.долларын ханш оны эхнээс 85 төгрөгөөр өсжээ

Сүүлийн жилүүдэд огцом хэлбэлзэж буй ам.долларын ханш өнөөдөр Монголбанкны албан ханшаар 1973.53 төгрөгтэй тэнцэж байна. Үүнийг өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад өсөөгүй үзүүлэлт боловч өнгөрсөн сарынхаас 28.93 төгрөг, оны эхнээс 85.09 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм байна. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 01-нд ам.доллар 1888.44 төгрөгтэй тэнцэж байсан аж. Харин "Найман шарга" болон бусад арилжааны зах дээр 1975.00-1985.00 төгрөгөөр арилжигдаж байгаа юм.

Ам.долларын ханш оны эхнээс 85 төгрөгөөр өсжээ

Мөн бусад валютын хувьд рубль 32.49 төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд өнгөрснө долоо хоногийнхоос 0.92 төгрөг, өнгөрсөн сарынхаас 3.95 төгрөгөөр тус тус өссөн бол оны эхнээс 1.48 төгрөгөөр буурчээ. Юанийн хувьд 10.69 төгрөг байгаа бөгөөд өнгөрсөн сарынхаас 4.01 төгрөг, оны эхнээс 10.69 төгрөгөөр өсчээ.

Валютын ханш ийнхүү өсөж байгааг шинжээчид эрэлт, нийлүүлэлттэй холбон тайлбарлаж байгаа юм байна.