m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 03:50
38
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван авто жагсаал болно

"MVM CLUB"-ийн зүгээс гишүүд болон дэмжигчидээ энэ сарын 28-ны бямба гаригийн 17:00 цагт "SKY" их дэлгүүрийн зогсоол дээр хүрэлцэн ирж, "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг" тайван авто жагсаалд нэгдэхийг уриаллаа. Жагсаалд оролцогчид лаа барин, автомашиныхаа гэрэл, дохиогоо асаах бөгөөд монголын ирээдүй болсон хүүхэд багачууд хайр энхийрлэл, халамжин дунд өсөх ёстой байтал хүнд хүчир ажил хийж, архины хамааралтай эцэг эхийнхээ дарамтад өртөн, амь насаа алдаж байгаад харамсан эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ цаашид иймэрхүү үйлдлийг таслан зогсооход иргэд өөрсдийн дуу холойгоо хүргэж, анхааруулга өгөх зорилготой юм байна. Одоогоор энэхүү үйл ажиллагаанд нэгдэх хүсэлтээ ирүүлсэн хүмүүсийн тоо 5000 хол гараад байгаа аж.