m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 04:15
57
Голын мөсөнд цөмөрч орсон машиныг гаргажээ

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутаг, “Ширээгийн гол”-д  “Зил-130” автомашин голын мөсөнд цөмрөн оржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн дөрвөн алба хаагч авто машиныг татан гаргасан байна. 

Энэ жилийн хувьд манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-50 см-ээр нимгэрсэн байгаа. Иймд, иргэд гол мөрөн дээгүүр явганаар болон автомашин, техник хэрэгсэлтэйгээр явахгүй байж, баталгаат зам, гүүрээр зорчин болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрүүл мэнд, амь насаа хамгаалан аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.