m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 04:19
45
Богд ууланд түймэр гарчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Богдхан уулын “Төр хурахын-Ам” гэдэг газар аялал жуулчлалын 40 дүгээр цэгээс урд зүгт ойн түймэр гарчээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах анги, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 69 албан хаагч түймрийг унтраахаар ажиллаж байгаа гэнэ. 

Манай орны нутгийн 40 орчим хувь цасан бүрхүүлтэй, ихэнх нутгаар хуурайшилттай байна. Иймд, иргэд ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, тамхи, шүдэнзний галыг сайтар унтрааж гал түймэр гарах эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.