m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 04:20
62
Дуучин Нара жагсана

Харгис хэрцгий эцгийнхээ гарт амиа алдсан дөрвөн настай бяцхан охины дурсгалд зориулан  бямба гаригт Чингисийн талбайд болох жагсаалд дуучин М.Нара өөрийн биеэр оролцохоо мэдэгдээд, бусад хүмүүсийг ч бас дэмжиж оролцохыг уриалсан байна. Тэрбээр мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн "Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг бүх нийтээрээ хүчээ нэгтгэцгээе" хэмээх уриалгын дор хатуухан үгээр шүүмжлэн бичсэнийг түүний дэмжигч фэнүүд нь сайшаан, хамтдаа жагсаалд оролцохоо илэрхийлжээ.