m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 04:21
70
Хунтайж Уильям Японд айлчиллаа

Их Британийн Хунтайж Уильям Япон улсад хийх дөрвөн өдрийн айлчлалаа өчигдөр эхэллээ. Айлчлалын зорилго нь Их Британи болон Япон улсын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг  өргөжүүлэхэд  оршиж байгаа юм байна.

Их Британийн Хунтайж Уильям Япон улсад хийх дөрвөн өдрийн айлчлалаа өчигдөр эхэллээ. 

Мөн тэрээр айлчлалынхаа хүрээнд 2011 онд болсон газар хөдлөлт, цунамид  нэрвэгдсэн Японы эргийн хотуудын ард иргэдтэй уулзах, Токио хотноо гарах Британийн бүтээгдэхүүний худалдаа яармагт оролцох зэрэг ажлыг төлөвлөжээ. Их Британийн Хааны гэр бүлээс хамгийн сүүлд 2013 онд Хан хүү Эндрев Японд айлчилж байсан ба Хунтайж Уильямын хуьд энэ нь  анх удаагаа Японд хийж байгаа айлчлал болж байна.