m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 04:30
66
Хүн дайрч зугтсан жолоочийг илрүүлжээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр хорооллын эцсийн замд энэ сарын 25-ны 01:00 цагийн орчимд "Toyota Mark II" автомашинтай жолооч 20-25 насны дайрч, хэргийн газрыг орхиж зугтаасан хэрэг гарсан билээ. Улаанбаатар хотын замын цагдаагийн газрын алба хаагчид уг этгээдийг олж илрүүлсэн байна. "Г" гэгч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан бөгөөд, хэргийг булзайруулах зорилгоор машинаа хулгайд алдсан хэмээн мэдүүлжээ.