m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 04:35
56
Хосуудын насны нийлбэр 212

АНУ-ын Рокландад нэгэн хосууд гэрлэсэнийхээ 82 жилийн ойгоо тэмдэглэжээ. Нөхөр Дуранорд Виляард нь 108 настай харин эхнэр Женни 105 настай гэнэ. Хосууд өөрсдийн хамгийн ойр дотно найз нөхөд, гэр бүлтэйгээ тэмдэглэн өнгөрүүлжээ. Тэд нийт таван хүүхдийн эцэг эх, 12 ачтай, 14 гучтэй гэнэ. Дуранорд 1907 оны хоёрдугаар сарын 28-нд Мексикийн нэгэн жижиг аралд загасчны гэр бүлд төрж өссөн. Хуульч мэргэжилтэй, 1968 онд АНУ-руу цагаачлан ирсэн. Тэдний хүү хэлэхдээ: "Аав ээж маань ухаан санаа эрүүл тэрч бүү хэл таягыг хэзээч хэрэглэж байгаагүй, бидний хувьд тэд маань од” гэжээ. Мөн хосууд ингэж урт наслахын нууц нь маш энгийн таван цагт босч долоон тоот дасгалыг өдөр бүр хийдэг. Өглөө, өдөр, орой хоолондоо шинэ ногоо, загасыг их  хэрэглэдэг гэжээ.