m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 05:53
63
Н.Алтанхуягт АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэжээ

Монгол Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэнэ. Албан бус мэдээллээр орон сууцжуулах найман хувийн зээл, 888 төсөл, Нүүрс хөтөлбөр, Гудамж төсөл зэрэг өмнөх Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа бололтой.

Тэрбээр Сар шинийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа  нам дамжсан бүлэглэл, хууль бус үйлдэлүүдтэй тэмцэхээ илэрхийлсэн билээ.