m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 05:57
56
А.Ганбаатар хөлбөмбөгчдийг удирдана

Монголын хөлбөмбөгийн холбооны IV их хурлын сонгуульт албан тушаалтнууд эхнээсээ тодорч эхэллээ. Саяхан холбооны ерөнхийлөгчийг сонгох санал хураалт болоход МХБХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх А.Ганбаатар ялалт байгуулжээ. Тэрбээр 29 санал авсан бол өрсөлдөгч Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээ 22 санал авсан аж. Санал хураалтад хөлбөмбөгийн клубүүд болон 21 аймаг, нийслэл дүүргээс сонгогдсон 52 төлөөлөгч оролцож байгаа юм.