m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 06:11
99
АТГ-аас Н.Энхбаярт зарлан дуудах бичиг өгчээ

МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр намын байрандаа байхад АТГ-ын ажилтнууд ирж саатуулсан  талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр хэлэхдээ “Манай намын даргыг өчигдөр АТГ-аас н.Эрдэнэсайхан, н.Ганбаяр гэх хоёр залуу ирж саатуулсан. Мөн хоёрдугаар сарын 27-ны өдөр буюу өнөөдөр 15 цагаас АТГ-т ирэх зарлан дуудах бичиг өгсөн. Ямар шалтгаанаар дуудаж байгаагаа хэлээгүй. Намын дарга маань энэ үеэр өмгөөлөгчгүйгээр ямар ч зарлан дуудах бичиг авахгүй, дуудсан шалтгаанаа мэдэхгүйгээр очихгүй гэж хэлсэн. МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн байсан хүнтэй ингэж харьцаж байгаа юм чинь жирийн иргэдийг яаж ч болохоор нийгэмд бид амьдарч байна" гэжээ.

Н.Энхбаяр өнөөдөр 15 цагаас МАХН-ын төв байрандаа манай намд итгэл үзүүлсэн 350 гаруй шинэ гишүүндээ батламж гардуулах арга хэмжээнд оролцоно. Тиймээс АТГ-ын дуудсан цагт очих боломжгүй гэнэ.