m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 06:12
76
Украины Арми хүнд зэвсэг техникээ татаж эхэллээ

Украинд гал зогсоох асуудлаар энэ сарын 12-нд Минскт хийсэн хэлэлцээрийн дагуу Украин улс 100 мм-ийн пуужингуудаа татаж эхлээд байна. Энэ нь хүнд зэвсэг техникээ  буцаан татах эхний алхам болж байгаа бөгөөд Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын хяналтанд доор явагдаж байгаа ажээ.

Минскийн хэлэлцээрийн дагуу Украины Арми хүнд зэвсэг техникүүдээ татаж эхлээд байна. 

Минскийн хэлэлцээрийн дагуу талууд хүнд зэвсэг техникээ  завсрын бүсээс 50-140 км зайнд буцаан татахыг тусгасан ба босогчдын тал энэ төрлийн зэвсэг техникийнхээ 90 орчим хувийг буцаан татаад байгаа юм.