m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 07:04
295
Уралдааны тагтааны үнэ өсөж байна

Британийн Блейкпуулд өнгөрсөн сард дэлхийн тэжээвэр тагтааны  тэмцээнд болов. Энэ тэмцээн нь  1972 оноос хойш болж байгаа ба 2500 орчим тагтааг  оролцуулан 25000  орчим үзэгчид үзэж сонирхдог байна.

Тэмцээний дараахан уралдааны зориулалттай тэжээвэр тагтааны үнэ өссөн талаар “Bloomberg Market” мэдээлжээ. Хятадын ихэнх хотуудад уралдааны зориулалтаар тагтаа тэжээх явдал сүүлийн жилүүдэд олширч байгаа юм.  2013 онд бизнес эрхлэгч Гао Фушин 310 000 еврогоор онлайн үнэ хаялцах худалдаагаар Волт нэртэй тагтааг худалдан авсан нь хамгийн үнэтэйд тооцогдож байжээ.