m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 07:16
46
70 сая төгрөгийн үнэ бүхий хоёр өрөө байр бэлэглэжээ

Увс аймаг - Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ сарын 24-нд мэндэлсэн. Харин гурван сая дахь иргэнтэй нэг өдөр 181 хүүхэд төрж, чацуутан болсны найм нь Увс аймгаас тодорсон бөгөөд чацуутангуудад Увс аймгийн удирдлага хүндэтгэл үзүүлэн, алдаршуулжээ.

Тодруулбал, гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр буюу дөрвөн минутын өмнө Улаангомын нэгдсэн эмнэлэгт мэндэлсэн Туулын Буян-Өлзийд орон нутгаас шинээр баригдсан орон сууцанд 70 сая төгрөгийн үнэ бүхий хоёр өрөө байр бэлэглэлээ. 

70 сая төгрөгийн үнэ бүхий хоёр өрөө байр бэлэглэжээ

ДАшрамд дурдахад, гурван сая иргэний үе чацуутан Увс аймагт найм мэндэлсний тав эх нь Улаангомд, гурав нь Цагаанхайрхан, Өмнөговь, Наранбулаг суманд мэндэлсэн юм.