m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 07:50
1862
Олон улсын цагаан баавгайн өдөр тохиож байна

Жил бүрийн хоёрдугаар сарын 27-ны өдрийг Олон улсын цагаан баавгайн өдөр хэмээн тэмдэглэдэг байна. Умард мөсөн далай болон түүний ойр орчмийн тэнгисүүдээр тархан амьдардаг баавгайн нэгэн төрөл болох цагаан баавгайг анх 1774 онд Константина Жонн Фипс тодорхойлж байжээ.

Жил бүрийн хоёрдугаар сарын 27-ны өдрийг Олон улсын цагаан баавгайн өдөр хэмээн тэмдэглэдэг байна. 

Бие гүйцсэн цагаан баавгай 350-700 кг  хүрдэг бөгөөд амьдралынхаа ихэнх хугацааг далай тэнгист өнгөрүүлдэг байна.  Цагаан баавгайн тоо толгой хорогдох устах гол аюул нь дэлхийн дулаарал гэж үздэг ба одоогоор дэлхий даяар 20 000- 25 000 цагаан баавгай байдаг гэж амьтан судлаачид тогтоожээ.  Бие гүйцсэн эмэгчин баавгай арван нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд 900 грамм хүрэхгүй шахам жинтэй хоёр бамбарууш гаргадаг  байна.