m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 08:11
57
Жил тутам 14 сая орчим тонн нүүрс нийлүүлдэг байна

"Сумитомо" корпораци нь Японы дотоодын зах зээлд жил тутам 14 сая орчим тонн нүүрс нийлүүлдэг байна.

Тодруулбал, дэлхийн 66 оронд 75.000 гаруй ажиллагсадтай, 250 гаруй салбар ба охин компаниудаар дамжуулан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдаа, үйлдвэрлэл эрхэлдэг тус компани нь ашигт малтмалын олборлолт, метал боловсруулалт, цахилгаан эрчим хүч, хийн хангамж, химийн бүтээгдэхүүн ба машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, тээвэрлэлт, гэр ахуйн цахилгаан бараа, хүнсний бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгө, мэдээлэл харилцаа холбоо, санхүү, даатгал, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбаруудтай аж.

Мөн "Сумитомо" корпораци нь Австрали улсад нүүрсний уурхайн зургаан гол төсөл хэрэгжүүлдэг. Тухайлбал, хамгийн сүүлд Гленкор компанитай хамтран Австралийн Клермонт эрчим хүчний нүүрсний уурхайн хувьцааны дийлэнхийг худалдан авсан төдийгүй Вьетнамд үйл ажиллагаа нь эхэлсэн нүүрсний хоёр уурхайд хөрөнгө оруулалт хийж байна. Уул уурхайн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн тухайд тус компани Ниппон Кокс ба Инженеринг буюу Япон дахь кокс үйлдвэрлэлийн хамгийн том компанийн 21 хувийг эзэмшдэг.

Жил тутам 14 сая орчим тонн нүүрс нийлүүлдэг байна

Өнөөдрийн байдлаар, Сумитомо нь Японы дотоодын зах зээлд жил тутам 14 сая орчим тонн нүүрс нийлүүлж байна. Үүнд тус улсын ган төмрийн үйлдвэрүүд, цахилгаан станцууд болон аж үйлдвэрийн томоохон цогцолборууд багтдаг аж. 

Сумитомо нь хөгжиж буй болон ашигт малтмалын нөөц ихтэй орнуудад уул уурхайн хүнд машин механизм нийлүүлэх, түрээслэх бизнесийг мөн эрчтэй хөгжүүлж байна. Тухайлбал, 2011 онд Монгол дахь охин компани болох Трансвест Монголоор дамжуулан Оюутолгой төсөлд олон тооны машин механизм нийлүүлсэн.