m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 08:58
60
Куба Америкийн хоёр дахь удаагийн уулзалт боллоо

АНУ-ын Вашингтон хотноо Куба Америкийн төлөөлөгчдийн хоёр дахь удаагийн уулзалт өчигдөр боллоо. Өнгөрсөн сард хоёр улсын төлөөлөгчид түүхэн уулзалтын эхний удаагийнхыг  Кубын нийслэл Гавана хотноо хийсэн ба хоёр дахь удаагийн энэ уулзалт нь хоёр улсын дипломат харилцааг сэргээж, хэвийн болгоход чиглэж байгаа юм. АНУ-ын тал энэ уулзалтаар хоёр тал Элчин Сайдын яамаа дөрөвдүгээр сард харилцан нээх талаар тохиролцоонд хүрч чадна хэмээн найдаж байгаа ажээ.