m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 10:07
765
“Осолгүй манлай жолооч” тэмдгээр шагнажээ

Ховд аймгийн иргэдийг “Осолгүй манлай жолооч” тэмдгээр шагнажээ. Тодруулбал, Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар, Нийтийн хэв журам хамгаалах газрын даргын энэ сарын 03-ны өдрийн 03 тоот тушаалаар “Осолгүй манлай жолооч” тэмдгээр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд олон жил тасралтгүй ажиллаж байгаа жолооч Б.Энхтөр, М.Лхагвасүрэн, Ч.Бат-Эрдэнэ нарыг шагналаа.

Тус шагналыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батмөнх энэ сарын 26-ны өдөр гардуулан өгсөн байна.

Ч.Бат-Эрдэнэ нь ямар нэгэн осол аваар гаргаж байгаагүй ажлын туршлагатай ахмад жолооч нарын нэг бөгөөд эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан учир 1990 онд наймдугаар таван жилийн гавшгайч, 2001 онд Монгол улсын Онц тээвэрчин цол тэмдэг, Их Монгол 800 жилийн ойн, Ардын хувьсгалын 90 жилийн ой, Ховд 80 жилийн ойн медаль, Ховд аймгийн Хүндэт тэмдгээр шагнагдаж байсны зэрэгцээ Байгууллагын хөдөлмөрийн аваргаар хоёр удаа шалгарч байжээ.

“Осолгүй манлай жолооч” тэмдгээр шагнажээ

Б.Энхтөр нь 2002 оноос аймгийн Засаг даргын Тамгын газарт жолоочоор ажиллаж байгаа бөгөөд хамт олны дунд нэр хүндтэй, ямар ч үед үүрэг гүйцэтгэхэд машин техникээ бэлэн байлгадаг тэргүүний жолооч нарын нэг юм.

М.Лхагвасүрэн нь 2005 оноос хойш одоо хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газарт 10 жил Төрийн үйлчилгээний салбарт жолоочоор ажиллаж ирсэн тэргүүний жолооч нарын нэг аж. Их Монгол 800 жилийн ойн, Ардын хувьсгалын 90 жилийн ой, Ховд 80 жилийн ойн медаль, Ховд аймгийн Хүндэт тэмдгээр шагнагдаж байсан. Төрийн үйлчилгээний салбарт олон жил ажиллахдаа хариуцсан ажилдаа хариуцлагатай ямар нэгэн осол аваар гаргаж байгаагүй, ажлын туршлага арвинтай ахмад жолооч нарын нэг юм.