m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 10:08
175
Цэцэгт байцаатай шөл хийх жор

Орц:

Самар 200 г, Сахар  4 г Давс  1 ц/х,  Карри 5 г,  Ургамлын хатаасан сүүн шүүс 3 г, Цөцгий  50 мл,Шинэхэн яншуй 50 г, Хайлуулсан шар тос  100 г Ус  500 мл, Шар ус 1000 мл, Цэцэгт байцай  400 г, Улаан лооль 2 ш, Лууван 1 г, Куркума 3 г

Бэлтгэх арга: 

Шөлийг бэлтгэхэд шар ус, самар/хутгаар жижиглэсэн/, лууван, улаан лооль, цэцэгт байцай, хайлуулсан шар тос, цөцгий, давс, элсэн чихэр, ногоо болон амтлагчууд орно.Цэцэгт байцайгаа нэг нэгээр нь салгана.Шар усаа халааж, цэцэгт байцайгаа хийгээд дунд зэргийн гал дээр тавьж 15 минут чанана.Луувангаа үрнэ.Луувангаа нэмж зөөлөн гал дээр ахин 5-7 минут чанана. Самраа гүйцэд чанаж усыг нь асгаад нухна. Самарны нухшаа шөл рүүгээ нэмж хийнэ.Улаан лоолио шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ. 

Шар тосоо халаагаад амтлагчуудаа нэмнэ: куркума, карри, ургамлын сүүн шүүс. 10 секундын дараа улаан лоолио нэмж 2 минут хуурна.Амталсан улаан лоолио шөл рүүгээ хийнэ. Хэрвээ шөл хэт өтгөрвөл ус нэмж хийнэ. Дараа нь давс, элсэн чихэр нэмнэ. Цөцгий дусааж хутгаад буцлах үед нь галаа багасгана.Ногоогоо нэмж хийгээд 10 минут байлгана.