m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 10:12
37
Холестеринд санаа зовох хэрэгтэй юу

Америкийн эрдэмтэд холестериныг аюулгүй гэж үзсэн байна. Яаж вэ? гэсэн асуулт таныг сандаргаж магадгүй л юм. Гэвч судалгаа болон туршилтын үр дүнд холестериныг хүний бие махбоди өөрөө цусанд нэврүүлэхгүй хамгаалах чадвартай гэжээ.

Холестерин агуулсан хүнс нь артерийн судасны бөглөрөл үүсгэн, зүрхний шигдээс ба харвалт өгөх шалтгаануудын нэг болдог хэмээн анагаах ухаанд үздэг. Гэвч одоо германы эрдэмтэд туршилтын үр дүнд өөрсдийн байр сууриа өөрчилсөн байна. 

2 жижиг өндөг үү эсвэл 300гр үхрийн мах уу?

Өнөөдрийг хүртэл зөв хооллолтын зөвлөгөөнд хоногт 300мг холестеринаас илүүг хэрэглэхгүй байх нь тохиромжтой. Энэхүү хэмжээ нь 100гр  масло, эсвэл 2 жижиг өндөг эсвэл 300гр үхрийн мах юм. 

Холестерин ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүн нь цусан дахь холестерины хэмжээг ихэсгэн харвалт өгөх эсвэл зүрхний шигдээс болох эрсдлийг нэмдэг хэмээн үздэг. Гэвч туршилтаар эсрэг үр дүнд хүрсэн байна. Яаж вэ? Хүний биеийн онцгой хамгаалалтын систем нь хоолноос хэт их холестерин цусанд орохоос сэргийлдэгийг тогтоожээ. Энэхүү судалгааг Германы Wuppertal мужын Helios клиникийн захирал Christian Prinz нийтэлжээ. 

Өөх тосны тухай таны мэдлэгт:

1. Самар нь тос агуулсан хүнсний бүтээгдэхүүний дээрээсээ 3-т ордог байна. Жишээ нь 100гр самарны 75%-ийг, чипсийн 35%-ийг, харин авакадо жимсний 15%-ийг тос эзэлдэг байна. Гэвч самар нь амны зугаа гаргачаар хэрэглэхэд сайшаагддаг, учир нь агуулагдах ихэнх тосыг ханаагүй өөх тос эзэлдэг ба чухал витамин болон амин дэмээр баялаг юм.

2. Тарган туранхай хүмүүсийн хэн нь илүү бээрэг вэ? Өөх нь дулааныг муу дамжуулдаг. Тиймээс арьсан доорх өөхөн давхарги нь их хэмжээний дулаан биеээс гадагшлахаас сэргийлдэг. Мөн түүнчлэн дотор эрхтнүүд өөхөөр бүрхэгдэж хамгаалагдсан байдаг байна. Жишээ нь өвлийн усан сэлэлтийн дэлхийн аваргад оролцдог тамирчин Christof Wandratsch нь тэмцээнд оролцохоос өмнө 20кг-аар жингээ нэмж бэлддэг байна. Үүнийгээ тэр биологийн хамгаалалт хэмээн нэрлэдэг.

3. Спортоор хичээллэх үед өөх тос 30-40 минутын дараа биш, шууд хайлж эхэлдэг. Хөдөлгөөн хийж эхлэхэд эхлээд биенд байгаа илүү сахар  шатаж эхлэх бөгөөд үүний дараа шууд өөх тос хайлж эхлэдэг байна. 

4. Ханасан болон ханаагүй тосыг хэрхэн ялгах вэ? Ханасан тос нь маш өндөр температурт хайлдаг мөн бага температурт царцдаг байна. Энэ төрлийн тос нь амьтны гаралтай хүнсэнд агуулагдана. Жишээ нь үхрийн өөх 40-50С-т хайлуулж ханаагүй тос гаргадаг байхад ханаагүй тос нь 0 Со - т л шингэн байдаг байна. 

5. 1гр тосонд 9,3ккал энерги агуулагддаг учир тос нь хамгийн их энерги агуулсан хүнсэнд ордог байна. Жишээлбэл уураг болон сахарын 1г тутамд 4,1ккал агуулагддаг.