m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 10:25
69
Хөрөнгийн үнэлгээ сэдэвт сургалт боллоо

Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоо, МҮХАҮТ-ын дэргэдэх Үл хөдлөх хөрөнгийн арилжаа, зах зээлийн хөгжлийн зөвлөл хамтран салбарын реалторуудад зориулсан Хөрөнгийн үнэлгээ сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг "Дамно" ХХК-ийн захирал, Монгол улсын шүүхийн итгэмжлэгдсэн шинжээч Ц.Түвшинцэнгэл удирдан явуулж, хөрөнгийн үнэлгээний талаарх цогц бөгөөд тодорхой ойлголтыг салбарын бизнесийнхэн болон шинжээчдэд өгсөн аж. Тэрээр хөрөнгийн үнэлгээ сэдвийн хүрээнд үнэлгээний аргууд, элэгдэл тооцох, хөрөнгийн үнэлгээний холбогдох тогтоол, журам, газрын үнэлгээ, үнэлгээний ач холбогдол зэрэг олон чухал сэдвийг онцолж ярьсан юм. 

Хөрөнгийн үнэлгээ сэдэвт сургалт боллоо

Дашрамд дурдахад, Шийдлийн Засгийн газраас томилогдсон сайд Д.Цогтбаатар энэ салбарыг хөгжүүлэх нэн шаардлагатай гэж үзсэн бөгөөд энэ нь эргээд барилгын салбарын хөгжилд чухал түлхэц өгөх ёстойг онцлоод байгаа. Тиймдээ ч яамны бүтцэд Үл хөдлөх хөрөнгийн салбарыг дагнан хариуцах хэлтсийг шинээр нээж, салбарын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахаар зэхэж эхэлсэн гэж холбогдох албанаас мэдээлэв.