m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 10:28
61
1679.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгоно

Монголбанкы гаргасан судалгаагаар энэ сарын 27-ны өдрийн байдлаар орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.69 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл арилжааны банкуудад иржээ. Үүнээс 29751 иргэнд 1679.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн гэж холбогдох албанаас мэдээлсэн юм.

1679.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгоно

Түүнчлэн өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 820.3 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн өгөөд үүнээс банкууд 18646 зээлдэгчийн нийт 548.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.