m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 10:32
67
92.5 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжигджээ

Монголбанк нэг долоо хоногтой 92.5 тэрбум төгрөгийн төв банкны үнэт цаасыг 13.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалсан байна. Ингэснээр энэ сарын 27-ны байдлаар нэг долоо хоногтой төв банкны үнэт цаасны үлдэгдэл 397 тэрбум төгрөг болж байгаа юм.

 92.5 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжигджээ

Дашрамд сануулахад, нэг долоо хоногийн хугацаатай төв банкны үнэт цаас нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл болдог юм.