m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 10:38
74
1.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ

Монголын хөрөнгийн биржээс энэ сард нийт 18 удаагийн арилжааг зохион байгуулж, 66 компанийн 6.9 сая ширхэг хувьцааг 1.2 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна. Түүнчлэн Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг дөрвөн удаа зохион байгуулж, 266.4 мянган ширхэг үнэт цаасыг 26.6 тэрбум төгрөгөөр, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1.3 мянган ширхэг үнэт цаасыг 124.9 сая төгрөгөөр арилжиж, нийт 27.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ.

Тодруулбал, “Э-Транс ложистик” ХК-ийн 5.0 ширхэг хувьцаа 501.2 сая төгрөгөөр, “22-р бааз” ХК-ийн 1.3 ширхэг хувьцаа 270.3 сая төгрөгөөр, “АПУ” ХК-ийн 17.7 ширхэг хувьцаа 64.2 сая төгрөгөөр, “Материал Импекс” ХК-ийн 2.8 ширхэг хувьцаа 43.4 сая төгрөгөөр, “Баялаг налайх” ХК-ийн 59.8 ширхэг хувьцаа 40.3 сая төгрөгөөр тус тус идэвхтэй арилжигдсан аж.

21 үнэт цаасны ханш өсжээ

Мөн нийт 66 үнэт цаас арилжигдсанаас өмнөх сарын сүүлийн өдрийн хаалтын ханштай харьцуулахад 21 үнэт цаасны ханш өсч, 33 үнэт цаасны ханш буурч, 12 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Харин "MSE ALL" нэгдсэн индекс 989.95 нэгж байгаа нь албан ёсоор тооцож эхэлсэн өдрөөс 10.05 нэгжээр буюу 1.01 хувиар буурсан бөгөөд энэ сарын хамгийн дээд үзүүлэлт нь 1000.00 нэгж, доод үзүүлэлт нь 984.53 нэгж, дундаж үзүүлэлт 991.62 нэгж байгаа аж.