m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 10:47
62
Үхрийн цул махны үнэ 125 төгрөгөөр буурав

Статистик мэдээллээс харахад энэ сарын IV долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6205 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7565 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.9 хувиар буюу 70 төгрөгөөр, үхрийн цул мах 1.3 хувиар буюу 125 төгрөгөөр буурсан дүнтэй гарсан байна. Мөн энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 7000 төгрөг, “Номин”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгийн үнэтэй байна. 

Үхрийн цул махны үнэ 125 төгрөгөөр буурав

Харин хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.3 хувиар буюу 20 төгрөг, хонины цул мах 1.0 хувиар буюу 75 төгрөгөөр тус тус буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хар Хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгөөр худалдаалж байгаа аж.