m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 12:12
159
Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тодруулбал, “Санхүү эдийн засгийн дээд сургууль”-тай нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн  нэгжүүдэд  шаардлагатай  мэргэжлийн  зөвөлгөө  өгөх,  сургалт  зохион  байгуулах,  бүх  талын судалгаа,  шинжилгээ,  оношлогоог  эрэлт  хэрэгцээнд  тулгуурлан  хийх,  инкубаци,  төсөл  хөтөлбөр хэрэгжүүлэх,  нийслэлийн  Жижиг,  дунд  үйлдвэрийг хөгжүүлэх  сангийн  хөнгөлөлттэй  зээлд  хамрагдсан аж ахуй нэгж байгууллагын бизнест явцын, хөндлөнгийн шинжилгээ хийх, бизнес-сургалтын уялдаа холбоог хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурав. 
Мөн “МУИС-ийн Эдийн сургуулийн Эдийн засаг судалгааны хүрээлэн”-тэй нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай мэргэжлийн зөвөлгөө өгөх,  сургалт  зохион  байгуулах,  бүх  талын  судалгаа,  шинжилгээ,  оношлогоог  эрэлт  хэрэгцээнд тулгуурлан хийх, нийслэлийн Жижиг,  дунд  үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгжийн бизнест явцын, хөндлөнгийн шинжилгээ хийх, бизнес-сургалтын уялдаа холбоог хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мөн "Menics design" компани нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжигч төвүүд болон Аж ахуй нэгж байгууллагуудын бүх төрлийн хаяг, хэвлэлийн чимэглэлээр мэргэжлийн промоутеруудыг зөвлөгөө, зар сурталчилгааны нэгдсэн үйл ажиллагааны чиглэлээр үйлчилгээ авах хэлбэрээр хамтран ажиллах санамж бичгийг тус тус байгууллаа.