m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 12:19
170
Хүүхдийн тоглоомын талбайг шатаажээ

Хүүхдийн тоглоомын талбай байгуулах, түүнийг арчилж тордоход багагүй хүч хөрөнгө, цаг хугацаа зарцуулдаг. Гэвч зарим хүний зүй бус хайхрамжгүй үйлдлээс хүүхдүүд тоглох тоглоомгүй, эд хөрөнгөд хохирол учирч байна.
Чингэлтэй дүүргийн I хорооны 7, 8, 9, 10 дугаар байр, “Зоос” банкны зүүн талд байрлах хүүхдийн тоглоомын талбайд хэсэг бүлэг хүмүүс архидан согтуурч, хүүхдийн тоглоом шатаасан хэрэг энэ сарын 26-ны өглөөний 04.20 цагийн үед гарчээ.

Чингэлтэй дүүргийн I хорооны 7, 8, 9, 10 дугаар байр, “Зоос” банкны зүүн талд байрлах хүүхдийн тоглоомыг шатаажээ

Галыг Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 10 дугаар ангийн жижүүрийн бүрэлдэхүүн очиж унтраасан байна.