m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 12:38
53
Орхон аймаг өндрийн гал унтраах машинтай болжээ

Орхон аймгийн Онцгой байдлын газрынхан  ОХУ-д үйлдвэрлэсэн  “Камаз” маркийн гал унтраах машинтай болжээ. Уг машин тэрбум гаруй төгрөгийн үнэтэй бөгөөд өндөрт гал гарсан үед унтраах зориулалттай сунадаг шат бүхий тусгай тоноглолтой ажээ. Ийм машинтай болсноор онцгой байдлынхан өндөрт гарсан түймрийг үтэр түргэн унтраах техникийн боломжтой болж байгаа юм. 

Орхон аймгийн Онцгой байдлын газрынхан  ОХУ-д үйлдвэрлэсэн  “Камаз” маркийн гал унтраах машинтай болжээ. 

Орхон аймаг урьд нь есөн давхар дөрвөн байшинтай байсан бол өдгөө барилгажилт нэмэгдэж, орон сууцны хороолол тэлэхийн хэрээр өндөр барилгын тоо нэмэгдсэн бөгөөд заавал есөн давхар ч гэлтгүй таван давхар байшинд гал гарсан ч тусгай зориулалтын машингүй бол унтраахад төвөгтэй байдаг ажээ. Орхон аймгийн онцгойхон болзошгүй эрсдэлээс сэргийлэх бас нэгэн том боломжоор хүч нэмлээ.