m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 12:43
168
“Эрдэнэт Кашмер” ХХК "Алхамууд" хөтөлбөрийн нээлт хийлээ

 “Мэдлэгт суурилсан Эрдэнэт”-хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэт Кашмер” ХХК-ийн хэмжээнд бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлэх, анхан дунд шатны удирдах ажилтнуудын манлайллыг нэмэгдүүлэх, ажилтан бүрийн бүтээлч санаачилгыг дээшдүүлэх зорилгоор “Эрдэнэт Кашмер” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаяр, Доктор профессор Л.Батгэрэл нар хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Хөтөлбөрийн ерөнхий үйл ажиллагааг Хүний нөөцийн менежер Н.Сурмаа, компанийн хэмжээнд хөтөлбөрийг удирдан зохион байгуулж, нутагшуулах ажлыг гардан зохион байгуулахаар Ээрмэлийн үйлдвэрийн технологич Ж.Болормаа нар томилогдон ажиллаж эхлээд байна. Хөтөлбөрийн бэлтгэл үе шат өнгөрсөн оны  аравдугаар сарын 6-ны өдрөөс инженер техникийн ажилтнуудын хүрээнд эхэлж, Тасралтгүй сайжруулалт, Мэдээлэл сурталчилгаа, Үнэлгээ урамшуулал гэсэн 3 багт хуваагдан сургалт, зөвлөгөө авч, хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхлэлийг тавилаа. 
Хөтөлбөрийн бэлтгэл үе шатаа дүгнэж, Бүтээмжийн хөдөлгөөнд ажилтны оролцоо "Алхамууд" хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг компанийн хэмжээнд нийт ажилтнуудынхаа дунд өрнүүлэхээр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан байна.