m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 12:51
440
Дорноговь аймагт үндэсний бөхийн хүүхдийн барилдаан боллоо

Монгол улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүссэний 90 жилийн ой хүрээнд хүүхэд, багачуудад ардын уламжлал, Монгол үндэсний соёлоор бахархах үзлийг төлөвшүүлэх, үндэсний  бөхийг танин мэдүүлэх зорилгоор үндэсний бөхийн хүүхдийн барилдааныг Дорноговь аймагт зохион явууллаа. Энэ жил  аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан тус наадамд 4-5 нас, 6-9 нас, 10-13 насны  ангиллаар 200-гаад  хүүхэд  барилдсан байна.