m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 13:29
516
Холи буюу Хинду шашинтны хаврын баяр

Холи буюу будагны баяр нь Хинду шашинтай Энэтхэг, Непал, Пакистан зэрэг орнуудад өргөн тэмдэглэдэг хаврын баяр ажээ. Холиг тэмдэглэхийн өмнөх орой хүмүүс цуглан дуулж бүжиглэж шөнө нь галын наадам хийх ба маргааш өглөө нь хуурай болон усан будаг бүхий усан буу, бөмбөлөг зэргийг ашиглан бие биенээ будаж наадацгаадаг байна. Энэ этгээд гэмээр баярт хүүхэд хөгшид, баян ядуу, эр эм үл харгалзан бүгд оролцдог ажээ.

Холи буюу будагны баяр нь Хинду шашинтай Энэтхэг, Непал, Пакистан зэрэг орнуудад өргөн тэмдэглэдэг хаврын баяр ажээ.

Холигийн баяр нь Хинду шашинтнуудын хамгийн том баяр болох ба нэг ёсондоо өвөл дуусаж хавар эхэлснийг тэмдэглэж баярладаг утгатай юм байна. IV зуунаас тэмдэглэж ирсэн энэ баярыг хоёрдугаар сарын сүүл, гуравдугаар сарын эхээр тэмдэглэх бөгөөд будагны наадам дууссны дараагаар хүмүүс усанд орж, цэвэр хувцсаа өмсөөд найз нөхөд, ах дүүсээрээ зочилж амттан солилцдог байна.