m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 13:33
23
Улаанбаатар хотод цас орохгүй

2015 оны хоёрдугаар сарын 27-ны 20 цагаас хоёрдугаар сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын саваар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Ерөө голын саваар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голуудын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 19-24 хэм, өмнөд хэсгээр 14-19 хэм, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 метр. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 15-20 хэм хүйтэн, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө бүх нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 17-19 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.