m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 14:00
198
Т.Оюунжаргал: Үс уналтын эсрэг үйлчилгээний анхдагч болсондоо баяртай байдаг

Үс засалт, халгайн эмчилгээгээрээ аль хэдийн оддын ч танил, олны ч танил болсон  "Eco beauty" салонд гоо сайханы цогц үйлчилгээ  өнөөдөр нэмэгджээ. Шинээр нээгдсэн гоо сайхны салон анхны өдрөө л ачаалалтай байлаа. "Чонон сүлд" киноны нээлтэнд оролцохоор явж буй бүсгүйчүүдийн хөлд дарагдсан тус салоны талаар  захирал Т.Оюунжаргалаас ярилцлага авлаа.

-Танай салоныг хүмүүс мэддэг болоод удаж байгаа ч салоноо өнөөдөр шинээр нээж байна. Баяр хүргэе?

-Баярлалаа. "Eco beauty" салон нээгдээд 10 жил боллоо. Одоогоор хоёр салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Үйлчлүүлэгчдийн зүгээс гоо сайхны салон нээх хүсэлтийг их ирүүлж байсан. Иймд бид үйлчлүүлэгчдэд илүү цогц үйлчилгээ үзүүлэхийн тулд  I салбар дээрээ гоо сайхан, нүүр будалтын салоноо шинээр нээлээ.  Тухайлбал халгайн эмчилгээнд нэг цаг 20 минут орохдоо гоо сайханд давхар орсноор үйлчлүүлэгчдийн цаг завыг хэмнэж байгаа юм аа.

-Энэ салоныг хүмүүс үс уналтын эсрэг халгайн эмчилгээгээр нь сайн мэднэ. Халгайн эмчилгээний талаар товчхон мэдээлэл өгнө үү?

-Агаарын бохирдол, хөрсний бохирдол болон зөв хоололтын асуудлаас шалтгаалан үс уналт нь найман  настай балчраас 80 настай бууралд хүртэл тохиолддог асуудлын нэг болсон. Ялангуяа залуучуудад их эрт тохиолдож эхэлсэн.  Иймд бид эмийн ургамлын эмчилгээг хийдэг болсон. Монголдоо ганцхан манай салон уг эмчилгээг санаачлан  хийж байгаадаа баяртай байдаг.

-Тун удахгүй эмэгтэйчүүдийн баяр болох гэж байна. Бүсгүйчүүддээ зориулсан онцгой урамшуулал байгаа юу?

-Мэдээж байгаа.  Өнөөдрөөс эхлэн ирэх сарын 8-ыг дуустал "Eco beauty"-ийн гоо сайхны салон  бүх үйлчилгээндээ 10 хувийн хямдрал зарласан.

-Бүсгүйчүүдийн гоо сайхан, эрүүл мэндэд анхаарч буй танай хамт олонд амжилт хүсье.