m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 14:58
243
Х.Дуламсүрэн: "Аавдаа хэлэг үг" шүлэг

Үр хүүхдээ орхиод хаашаа явах нь вэ аав минь та
Үүрдийн биш амьдралд хэдий болтол төөрөх вэ...
Ээжийн минь гараас хөтлөөд эрвэлзэж явсан зүрх
Эхийн хэвлийд байхад надад олон зүйлийг амласан

Сэтгэл чинь хаашаа хөврөөд өөрийн хэсгээ орхино вэ
Сэмэрсэн дутуу далавчтай хорвоог би яаж туулах вэ
Хүйтэн сэрүүнд даарвал ямар уулын бэлд хоргодох вэ
Хүний хүүхдүүд эцэгтэй,..харин би өнчин
Харцанд гуниг эрт сууна,..хайрын талыг л мэдэрч өснө

Нулмисаа нууж ээжийнхээ энгэрт эрхлэвч
Нуруу дутуу амьдралын босго дулаан гэж үү
Насаараа дуудуулах овог таных
Нартад амьд явах цусан дуслууд өөрийнх чинь

Ээж минь өглөө үдэшгүй ганцаар бэдэрч
Энэ бие минь ааваа санаж эмтэрч бэтгэрвэл яанам
Цэцэрлэгийн хүүхдүүд ааваараа хөтлүүлж ирнэ
Цэрэг,дарга эмч гэж тэднээрээ бахархана

Харин би таныг хаачсан гэж хэлэх вэ
Хамаг сэтгэл урагдаж, хана бараадан ганцаардана
Харанхуй орчлон тэгээд ийм эрт эхлэнэ

Үнэндээ би таны л үргэлжлэл..
Үг яриа алхаа,гишгээ,үйлдэл хөдлөл инээх минь хүртэл
Үргэлжлэлээ орхиод та хаа хүрэх вэ
Үүрдийн биш амьдралд ....хэдий болтол төөрөх вэ...