m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.28 02:00
72
Эрлийз морьдын уралдаанд Н.Даш-Өлзийн зээрд азарга түрүүллээ

“Дүнжингаравын хурд 2015” хаврын уралдааны эрлийз морьдын дээд насны уралдаанд 74 хурдан хүлэг уралдлаа. Уралдааны түрүү магнайг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын МУМУ Намжилцэрэнгийн Даш-Өлзийн зээрд азарга хүртлээ.

Алдарт уяач Т.Батцоожийн уясан энэ азарга тус уралдаанд хоёр дахь жилдээ дараалан түрүүлж байгаа нь энэ юм. Аман хүзүүнд өнгөрсөн жилийн төрийн наадамд айрагдаж байсан Орхон аймгийн уяач Бямбажаргалын хээр үрээ хурдаллаа. Түүнчлэн Увс аймгийн Зүүнговь сумын уяач Барсүрэнгийн хээр азарга, Булган аймгийн Баяннуур сумын Ч.Содномын хар үрээ, манлай уяач П.Мэндбаярын хонгор морьд айргийн тавд хурдалсан байна.