m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.28 02:37
63
Азарганы уралдаан эхлэх гэж байна

“Дүнжингаравын хурд 2015” уралдааны азарганы уралдаан 11.00 цагаас эхлэх ажээ. Үүний дараа буюу 11.40 цагаас хаврын бүсийн уралдааны албан ёсны нээлтийн ажиллагаа болох юм.

Нээлтийн ажиллагааны үеэр “Дүнжингаравын хишиг” өргөө гэр гардуулах ёслолын арга хэмжээ болно. Улмаар 12.10 цагаас их насны морд мордож, 13.30-14.00 цагийн хооронд уралдах ажээ. Эцэст нь 16.30-17.00 цагийн хооронд соёолон насны морьд барианд орсноор уралдаан өндөрлөх юм.