m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.28 11:15
42
“Альмерия”-гаас гурван оноо хасах уу?

FIFA Испанийн “Альмерия” багийг солилцоо наймааны дүрэм зөрчсөн учраас шийтгэж магадгүй байна. Тус баг Данийн “Ольборг”-оос хамгаалагч Микаэль Якобсенийг худалдаж авч, 2010-12 оны хооронд тоглуулсан бөгөөд тухайн үеийн наймааны үлдэгдэл болох 60 мянган еврог өгөлгүй “луу унжжээ”. Данийн баг Олон улсын хөлбөмбөгийн холбоонд гомдол гаргасны дагуу FIFA түүнийг нь хянаж үзээд “Альмерия”-гийн Испанийн АШТ-ий явцын дүнгээс гурван оноог хасах талаар хэлэлцэж байна гэнэ. Хэрвээ тэгсэн тохиолдолд “Альмерия”-гийн удирдлагууд Лозанна дахь Спортын арбитрын шүүхэд хандахаар төлөвлөж байгаа аж.