m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.01 08:59
64
Оросын сөрөг хүчний улс төрч Борис Немцовыг хөнөөжээ

Оросын сөрөг хүчний улс төрч Борис Немцовыг  бямба гаригийн шөнө үл таних этгээдүүд Москва хотод буудаж хөнөөжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар түүнийг Большой Москворецкий гүүрээр алхаж явах үед нь гар буугаар дөрвөн удаа буудаж хөнөөсөн байна. Хэргийн газраас зургаан сумны хонгио олдсны дөрөв нь түүнийг оносон байжээ.  Путины  бодлогыг хүчтэй шүүмжлэгч Борис Немцов нь 1959 онд төрсөн бөгөөд улс төрийн кареераа 1990 оноос эхэлж байжээ. Тэрээр 2013 оноос эхлэн Ярослав мужийн бүсийн параламентийн гишүүнээр сонгогдон ажиллаж байв.

Оросын сөрөг хүчний улс төрч Борис Немцовыг  бямба гаригийн шөнө үл таних этгээдүүд Москва хотод буудаж хөнөөжээ. 

Аллага гарсан шөнө цагдаа нар түүний гэрээс түүний бичиг баримт, компьютер, гар бичмэл зэрэг зүйлсийг мөрдөн байцаах  ажиллагаанд ашиглах зорилгоор хураан авчээ.