m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.13 10:02
124
Өмнөговь аймгийн нэгдүгээр цэцэрлэг үүдээ нээлээ

Орон нутгийг хөгжүүлэх үндсэн зорилтуудын нэгд багтаж буй боловсролын салбарт орон нутгаас томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Түүний нэг нь Өмнөговь аймагт 200 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтанд орсон явдал юм. Өмнөговь аймгийн орон нутгийн төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж ашиглалтанд оруулаад буй нэгдүгээр  цэцэрлэг  албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Б.Бадраа, Засаг даргын орлогч, ИТХ-ын Тэргүүлэгч Д.Нацагдорж, НХХ-ийн дарга Н.Жамъянхорол, Даланзадгад сумын Засаг дарга Ц.Баттулга нарын албаны хүмүүс оролцсон байна. 

 Өмнөговь аймагт 200 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтанд орлоо