m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.14 11:24
257
Д.Гэнээ: Хобби маань миний өв хөрөнгө байсан

Төрсөн цагаасаа эхлэн монголын маркийн урлагтай холбогдсон энэ эрхэм амьдралынхаа 30 жилийг МҮОНР-гийн спортын сэтгүүлчээр ажиллажээ. Энэ эрхэмийг Д.Гэнээ гэдэг бөгөөд 1968 онд Завхан аймгийн Алдархаан сумаас Улаанбаатар хотод ирэхдээ аав, ээжийнхээ хамгийн том өв хөрөнгийг өвлөн авсан нь маркийн цуглуулга байжээ. Энэ цагаас хойш түүний хобби болох марк болон зоосон, мөнгөн тэмдэгт, энгэрийн тэмдэг, сонины цуглуулга, спортын ном сэтгүүл, мэндчилгээ, урилга зэргийг цуглуулж эхэлсэн байна.

Д.Гэнээ гуай амьдралдаа цуглуулсан өв хөрөнгөө 6-7 жилийн өмнө заран хүүхэддээ байр худалдан авч өгсөн байна. Тэрбээр миний өв хөрөнгө болсон хоббиг арчилж хамгаалж чадах хүнд нь өгсөндөө баяртай байдаг гэлээ.

Аав, ээжийнхээ хамгийн том өв хөрөнгийг өвлөн авсан нь маркийн цуглуулга байжээ

Тэрбээр гуравдугаар ангиасаа сонинд гарсан сонирхолтой материалыг хайчлан, зургийн дэвтэр дээр наадаг байжээ.  Түүний эхнэр нь манай гэрийн булан дохой бүрт Д.Гэнээгийн цуглуулаг байдаг хэмээв. Д.Гэнээ гуйа радиогийн сэтгүүлчээс гадна сонин, сэтгүүлд ажиллаж байсан билээ. Ингээд түүнтэй хэдэн хором ярилцсанаа хүргэж байна.


-Энэ жил Монгол Улсад анх марк худалдаанд гарсны 90 жилийн ой тохиолоо. Ер нь ямар шат дамжлагаар марк худалдаанд гардаг бол?

-Анхны өдрийн дугтуй гэж гардаг. Дугтуйн дээр он сар өдөр тэмдэглэсэн тамга дарсан бол хүчинтэй болдог. Үүний дараагаар блок гарч дараа нь марк худалдаанд гардаг байгаа. Ер нь марк худалдаанд гарахдаа хэд хэдэн ангилалтай гардаг. Намайг залуу байхад 5, 10,15, 20, 60 мөнгө, нэг төгрөгийн үнэтэй зарагддаг байлаа. Тухайн үед найман ширхэг марк 30 төгрөг байв. Уг мөнгөөр дөрвөн кг мах авах боломжтой.

Амьдралдаа цуглуулсан өв хөрөнгөө 6-7 жилийн өмнө заран хүүхэддээ байр худалдан авч өгсөн байна

-Марк цуглуулах нь ямар ач холбогдолтой вэ?

-Марк бол танин мэдэхүйн болон түүх өгүүлдэг ач холбогдолтой. Миний хувьд спорт, хөдөө аж ахуйн холбогдолтой цуврал марк цуглуулдаг байсан. Монгол Улсын хувьд 1964 оны Токиогийн зуны олимпиос хойш спортын марк гарах болсон.

-Маркийг юу нь үнэ цэнэтэй болгодог вэ?

-Ач холбогдол болон үйл явдалаасаа хамаарч үнэ цэнэ нь өсдөг. Харин маркийн нэг л шүд нь гэмтэх юм бол ямар ч үнэ цэнэгүй болдог.

Д.Гэнээ гуай цуглуулгынхаа буянд 1980 оны Москвагийн олимпийг үзэж байсан бөгөөд ээж, ах хоёрыгоо Москва хотоор аялуулж байсан гэнэ.

Марк бол танин мэдэхүйн болон түүх өгүүлдэг ач холбогдолтой

Анхны өдрийн дугтуй