m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.23 02:51
76
Стив Нэш зодог тайллаа

Лос Анжелес Лейкерс багийн холбон тоглогч Стив Нэш зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгджээ. Өдгөө 41 настай Канад эр 1996 оны драфтын нэгдүгээр тойргийн 15 дахь сонголтоор Финикс Санс багт очиж  кариериа эхлүүлж байсан түүхтэй. Тэрээр Аллен Айверсон, Коби Брайнт, Маркус Кемби, Стефон Марбури, Рей Аллен зэрэг НБА-ийн агуу тоглогчид нэгэн цаг үед НБА-д хөл тавьж байсан.

Финикс Санс, Даллас Маверикс, Лос Анжелес Лейкерс гэсэн гурван багт нийтдээ 19 жил тоглохдоо хоёр удаа улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртэж байсан. Тэрээр  нийт 1217 тоглолтонд оролцсоны 1053-т нь гараанд гарж, 17387 оноо, 10335 оновчтой дамжуулалтыг өгчээ. Мөн зургаан улиралд оновчтой дамжуулалт өгсөн тоогоороо NBA-г тэргүүлж байжээ.