m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.23 15:14
184
Баатар хот Ленинград

Дэлхийн II дайны үед фашистууд Ленинградыг эзлэх нь стратегийн онцгой ач холбогдолтой гэж үзэж байсан тул ямар нэгэн аргаар эзлэн авахыг оролдож дэлхийн түүхэнд магадгүй хамгийн удаан үргэлжилсэн хамгийн харгис бүслэлтийг энд хийсэн билээ. 

Ленинградын бүслэлт 1941 оны есдүгээр сарын 8-ний өдрөөс 1944 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 872 хоног үргэлжилжээ.

Ленинградын бүслэлт 1941 оны есдүгээр сарын 8-ны өдрөөс 1944 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 872 хоног үргэлжилжээ. Бүслэлтийн үеэр 1.5 сая гаруй хүн амь насаа алдсны ихэнх нь өлсгөлөн болон өлсөж туйлдсны улмаас туссан өвчнөөр нас барсан байдаг байна. Фашистууд хотыг бүсэлсний дараагаар хамгийн түрүүнд хүнсний агуулах зоориудыг нь дэлбэлсэн нь хотын хүн амыг өлсгөлөнд нэрвэгдэхэд хүргэсэн юм. Хүмүүс өлсөж үхэхгүйн тулд идэж болох бүхнийг, тэр ч бүү хэл оготно, зурам, цаас зэргийг иддэг байжээ. Өлсгөлөнд нэрвэгдсэн хотынхоныг амархан эзлэж авна гэж фашистууд тооцож байсан ч ленинградчууд дайсны дайралтанд няцаалт өгч хотоо хамгаалсаар байсан юм. Энэ харгис, хатуу өлсгөлөнг давж гарахын зэрэгцээ хотоо хамгаалж чадсан баатарлаг зоригийг нь үнэлж дайны дараа Ленинград (одоогийн Санкт-Петрбург) хотыг "Баатар хот" хэмээн нэрлэсэн билээ.

Дэлхийн II дайны үеийн гашуун түүхийг эргэн санах нь хэдий зүрх шимширмээр ч ямар их үнэ цэнээр олдсон ялалт болохыг Оросын ард түмэн мэдэрч санаж байхын тулд түүхээ эргэн сөхөхийн зэрэгцээ, тэр үеийн зарим зүйлс, үлдэцийг хэвээр нь хадгалсан байдаг ажээ.